“Шимт ургац” маркет гарден нь Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд (Шувуун фабрик) Regenerative organic agriculture буюу Нөхөн сэргээгдэх органик газар тариалангийн аргачлалаар шим тэжээлийн агууламж өндөртэй, олон төрлийн эрүүл хүнсний ногоо тариалж 6-р сараас 10-р сарыг дуустал өдөр бүр шинээр нь гишүүддээ хямдралтай үнээр нийлүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

"Шимт ургац" маркет гардныг санаачлагч Жаргалсайханы Болд нь Биологич, Агрономич мэргэжилтэй, Биологийн ухааны магистр. Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны шим тэжээлийн агууламж чиглэлээр мэргэшиж байна. Эхнэр Н.Мөнхжаргал Агрономич мэргэжилтэй, хөрс судлалаар Австралид магистр хамгаалсан.​

Та Community supported agriculture (CSA)  буюу чанартай, шинэ хүнсний ногоо хэрэглэх сонирхолтой хэрэглэгчдийн дэмжлэгтэй хөдөө аж ахуй гэж сонсож байсан уу? Энэ нь хэрэглэгчид эрүүл, баталгаат хүнсний ногоог өдөр бүр шинээр нь хэрэглэхийн тулд тухайн газар тариалан эрхлэгчийг дэмжин намар нь буюу ирэх жилийн тариалалтын улирал эхлэхээс өмнө УРЬДЧИЛСАН ХУДАЛДАН АВАЛТ хийж гишүүн нь болоод цаашид өөрийн хэрэглэх ногоог хэрхэн тариалж байгаа талаар тогтмол мэдээлэл авч, хяналт тавин худалдан авалт хийдэг бол тухайн газар тариалан эрхлэгч нь гишүүдийнхээ захиалгын дагуу хүнсний ногоог тариалж нийлүүлдэг загвар юм.

"Шимт ургац" маркет гардений гишүүн болох 6 шалтгаан

  • Урьдчилан танилцуулсан тариалалтын төлөвлөгөө, нөхөн сэргээгдэх органик тариалангийн зарчмуудаа баримталж байгаа эсэхийг видео болон зурагт мэдээллээр түүнчлэн газар дээр нь хяналт тавих боломжтой.
  •  Нөхөн сэргээгдэх органик тариалангийн (regenerative organic agriculture) аргачлалаар тарьж ургуулсан хүнсний ногоо нь бусад аргачлалаар тарьж ургуулснаас шим тэжээлийн агууламжаар (nutrition density) илүү байдаг.  Үүнийг лабораторийн шинжилгээгээр харьцуулан тогтоох боломжтой.

Гишүүн болсноор өөр өөр лангуу, дэлгүүрээс хэрэгтэй ногоогоо цуглуулах гэж цаг алдах шаардлагагүй болно.

Та өөрийн хэрэглэдэг эсвэл хэрэглэхийг хүсэж буй ногоогоо 60 орчим төрлийн хүнсний ногооноос сонголтоо хийн захиалж тариалалтын төлөвлөгөөнд оруулан хэрэглэх боломжтой. 

Шинэ хүнсний ногоо хэрэглэхийн тулд 8, 9-р сарыг хүлээх шаардлагагүй.

Хамгийн удаан буюу 5 сарын туршид өдөр бүр шинэ хүнсний ногоо хэрэглэнэ. Цаашид жилийн 4 улирлын туршид шинэ хүнсний ногоо хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

  • Шинэ хүнсний ногооны шим тэжээлийг алдагдуулахгүй байх үндсэн арга нь хураалтаас хэрэглэгчийн хөргөгч хүртэлх бүх үе шатанд нэвтрүүлсэн хүйтэн гинжин хэлхээ бөгөөд энэ нөхцөлийг бүрдүүлсэн хүргэлтээр хүнсний ногоогоо онлайнаар захиалан хаягаар хүргүүлэн авна.
  • Шим тэжээлийн агууламж хамгийн өндөр, чанартай хүнсний ногоог зөвхөн гишүүдэд зориулсан үнээр авна.
  • Мөн жилийн эцэст тогтмол хэрэглээтэй гишүүдийн урамшууллыг авах боломжтой.

Жилийн туршид гишүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд эдгээр нь гишүүд гэр бүлээрээ хамрагдах дуртай, уламжлал болсон арга хэмжээнүүд байх болно.

“Шимт ургац” маркет гарден нь 2025 оны гишүүнчлэлдээ 11-р сарыг дуустал  зөвхөн 300 гишүүн элсүүлж авна.

УРАМШУУЛАЛ

2025 оны гишүүнчлэлд хамрагдсан гишүүдэд  дараах 2 сургалтын эрх бэлэглэж байна.

  1. “Нөхөн сэргээгдэх органик аргачлалаар хүнсний ногоо тариалах” онлайн сургалт (150’000 төгрөгийн үнэ бүхий) https://organicmongolia.org/course 
  2. Бага насны хүүхдэд зориулсан зөв дуудлагаар уншиж сурах Good Phonics онлайн сургалтын 12 сарын эрх (60’000 төгрөгийн үнэ бүхий) https://englishclass.mn 

Нөхөн сэргээгдэх органик газар тариалан гэж юу вэ?

Regenerative Organic Agriculture – Growing with Nature

Нөхөн сэргээгдэх газар тариалан буюу Regenerative organic agriculture гэдэг нь зөвхөн хүнсний ногоо тарьж ургуулах тухай ойлголт биш юм. Энэ нь хөрсийг эрүүлжүүлэх, хөрсний экосистемийг сэргээх, байгаль орчныг хамгаалах, эрүүл, илүү амттай, шим тэжээлээр баялаг хүнс үйлдвэрлэх тухай ойлголт юм. Ингэхдээ:

  • Эрүүл хөрс = Эрүүл ургамал = Эрүүл хүн: Химийн аргаар гаргаж авсан эрдэс бордоо хэрэглэхийн оронд компост хэрэглэн хөрсийг баяжуулах, бичил биетнийг хооллох, ээлжлэн тариалалт хийх болон бусад аргуудыг хэрэглэн эрүүл, баялаг экосистемтэй амьд хөрсийг бий болгодог бөгөөд ийм хөрсөнд дархлаа сайтай, эрүүл, шим тэжээлийн агууламж ихтэй, илүү амттай хүнсний ногоо ургадаг.
  • Хорт бодисгүй: Химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан байгаль дээр огт байдаггүй органик нэгдэл болох пестицид хэрэглэдэггүй. Эдгээр пестицид нь хүний эрүүл мэндэд хортойгоос гадна хөрсний ашигтай бичил биетнүүд болон ашигтай шавжийг устгаснаар экосистемд сөрөг нөлөө үзүүлж байдаг.
  • Цаг уурд ээлтэй: Нөхөн сэргээгдэх газар тариалангийн арга, дадлуудыг хэрэглэснээр агаарт ялгарсан илүүдэл нүүрстөрөгчийг хөрсөнд хадгалдаг бөгөөд мөн усыг зохистой хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Биологийн олон янз байдал: Нэг эсвэл цөөн төрлийн таримал дагнан тарихаас илүүтэйгээр олон төрлийн таримал тариалдаг тул ашигтай бичил биетэн, шавьж, шувуудын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд хүнсний ногоог өвчин, хортон болон цаг уурын таагүй нөхцөлд тэсвэрлэх чадвартай болгодог. 
  • Илүү сайхан ирээдүйг бий болгоно: Нөхөн сэргээгдэх газар тариалангийн арга, дадлуудыг нэвтрүүлснээр жил ирэх тусам хөрс, ургамал, экосистем улам л эрүүлжиж байдаг.

Биднийг дэмжин гишүүн болсноор шинэ, эрүүл, илүү амттай хүнсний ногоо хэрэглэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг дэмжихээс гадна байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалахад хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.